Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр Д.Галсансүхэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, түүнийг гэм буруутайд тооцжээ. Улмаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирол төлөхөөр ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 11:00 цаг хүртэл завсарлуулсан байна.

Иргэн Д.Галсансүх нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Г.Батхүү, Д.Дөлгөөн нарын амь нас хохироосон гэмт хэрэгт холбогдсон юм.

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.