БШУ-ны байнгын хорооны дарга болон гишүүд УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын БШУ-ны байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Цар тахлын нөхцөл байдал үүссэнтэй холбоотой анх удаа манай улсын сурагчид цахимаар хичээллэсэн. Боловсролын сайд гурвадугаар сарын 1-нээс танхимын хичээл оруулах чигтэй байна гэсэн мэдэгдлийг хийсэн.

Хөдөөгийн алслагдсан сум багт байгаа болон ер нь интернэтийн орчноос шалтгаалаад цахимаар хичээллэх боломжгүй хүүхдүүд байгаа. Энэ бүхнийг нөхөх ёстой гэсэн чигийг яаманд өгсөн. Цар тахлын хорионы дараа байнгын хорооны гишүүд БШУЯ-нд очиж ажиллана.

Энэ үед цахимаар олгож байгаа сургалт хичээлийн алдагдал зэргийг яаж нөхөх вэ гэдэг асуудлыг яамныхантай ярина. Хоёрдугаар сарын 20-ноос хойш энэ асуудлыг ярихаар төлөвлөөд байна” гэлээ.

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.