Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл Мэндийн Төвийн эмч нар жирэмсний хожуу хүнд хордлоготой эхэд мэс засал хийжээ. Дутуу төрсөн нярайд тус сумын эмч нар анх удаа Куросурф /сурфактант/ эмчилгээг амжилттай хийж эх, нярайн амь насыг аварчээ.

Куросурф /сурфактант/ эмчилгээ нь дутуу нярайд түгээмэл тохиолддог амьсгал хямралын эмчилгээнд хэрэглэгддэг бөгөөд эмчлэгч эмчээс өндөр ур чадвар шаарддаг аж.

Уг эмчилгээ Монголд нэвтрэхээс өмнө 1,5 кг доош жинтэй дутуу нярайг эмчлэх, амь насыг нь аврах боломжгүй байсан бол одоо 600 гр жинтэй нярайг ч аврах боломжтой болжээ. Куросурф /сурфактант/ эмчилгээний тусламжтайгаар өнөөдрийг хүртэл 9000 гаруй дутуу нярайн амь насыг авраад байна.

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.