Сүхбаатарын талбайд нэг иргэн өөрийгөө шатааж, амиа алдсан хэрэг гарлаа. Яг одоо Төв талбайд хамгаалалт гарсан байна.

Тухайн иргэн өөр дээрээ шатахуун асгаж, шатаасан бөгөөд ойр хавьд нь байсан иргэд тусламж үзүүлэн, түргэн тусламж дуудсан боловч амиа алдсан байна. Урьдчилсан байдлаар 34 настай, эрэгтэй хүн байсан гэх мэдээлэл байна.

Одоогийн байдлаар ямар шалтгаанаар дээрх үйлдлийг хийсэн нь тодорхойгүй, цагдаагийн байгууллага шалгалтын ажилллагаа хийж байна.

 

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.