Улсын онцгой комисс (УОК)-ын Ажлын хэсгийн хуралдаан өчигдөр /2021.02.08/  орой болж, бүх нийтийн хатуу хөл хорионы хугацаанд нэр бүхий 14 салбарын үйлчилгээг тусгай горимын дагуу ажиллуулах саналыг боловсруулан, Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэхээр болжээ.

Бүх нийтийн хатуу хөл хорионы хугацаа нь Улаанбаатар хотын хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06.00 цагаас 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл хэрэгжих юм. Энэ хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулна. Нийтдээ 420 мянган өрхөөс нэг иргэнийг шинжилгээнд хамруулахаар тооцоод  байгаа.

УОК-ын Ажлын хэсгийн хуралдаанаас хөл хорионы хугацаанд дараах 14 байгууллага, салбар ажиллана.

ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ

  1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллага
  2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа /“Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, ”Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  5. Хууль тогтоох дээд байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага, Сонгуулийн Ерөнхий хорооны үйл ажиллагаа /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН
  7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
  8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
  9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
  11. Банкны цахим болон автомат тооцооны машин
  12. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
  13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
  14. Оршуулгын үйл ажиллагаа

Тодруулбал, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас дүүргүүдэд чиглэл болгоод байсан, хүнсний худалдааг хориглох  асуудал УОК-ын хуралдаанаар  дэмжигдээгүй юм. Тиймээс иргэд хүнсээ базаах  асуудалд санаа зовж, бөөгнөрөл үүсгэх  шаардлагагүй болж байна.

 

“Нэг хаалга- нэг шинжилгээ” -г зохион байгуулах төлөвлөлтийг орон зайн мэдээллийн нэгдсэн системд нэвтрүүллээ

Нийслэлийн онцгой комиссоос “Нэг хаалга- нэг шинжилгээ” -г зохион байгуулах төлөвлөлтийг орон зайн мэдээллийн нэгдсэн системд оруулж, бэлэн болголоо

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.