ТОМИЛГОО: ​ЭМЯ-ны дэд сайдаар М.Баттүвшин, ТНБД-аар Д.Эрдэнэбилэгийг томилжээ
Uncategorized

ТОМИЛГОО: ​ЭМЯ-ны дэд сайдаар М.Баттүвшин, ТНБД-аар Д.Эрдэнэбилэгийг томилжээ

Засгийн газрын өнөөдрийн /2021.02.10/ хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Дэд сайд Ш.Анхмаа, Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ингээд Эрүүл мэндийн яамны Дэд сайдаар М.Баттүшин, Төрийн нарийн бичгийн даргаар С.Эрдэнэбилэг нарыг томилсон байна. М.Баттүшиг нь Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн аж.  

ТОМИЛГОО: НЗД-ын орлогчоор томилогдсон Р.Чингис гэж хэн бэ?
Онцлох мэдээ

ТОМИЛГОО: НЗД-ын орлогчоор томилогдсон Р.Чингис гэж хэн бэ?

Нийслэлийн Засаг даргын  Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин түүний оронд  Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилжээ. Р.ЧИНГИС  ГЭЖ ХЭН БЭ?  Ринчиндоржийн Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн…

Хөл хорионы үеэр ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ хэрхэн авах вэ?
Топ мэдээ

Хөл хорионы үеэр ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ хэрхэн авах вэ?

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өглөө. Эмнэлгийн байгууллагууд дараах арга хэлбэрээр  иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:  Түргэн тусламжийн эмч хүргэж ирсэн өвчтөнийг тухайн эрүүл мэндийн байгууллага үзээд, үргэлжлүүлэн хэвтэх шаардлагагүй гэвэл гэрт нь буцаах үүргийг тухайн эмнэлгийн байгууллага хүлээнэ. Түргэн тусламжаар тусламж авч буй иргэд биеийн байдал нь хямарсан…

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аав, ээжийнхээ эзгүйд 5-13 насны 3 хүүхэд галд өртөж амиа алджээ
Нийгэм | Онцлох мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аав, ээжийнхээ эзгүйд 5-13 насны 3 хүүхэд галд өртөж амиа алджээ

Хүйтний улиралд Онцгой байдлын байгууллагад ирж байгаа аюул, ослын дуудлагын  дийлэнх хувийг ахуйн гал түймрийн дуудлага эзэлдэг. Он гарсаар улсын хэмжээнд обьектын гал түймрийн 461 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 90 иргэний амь насыг авран хамгаалсан бол гал түймэрт 15 хүн өртөж нас барсан байна. Галын шалтгаан нөхцөлийг авч үзвэл, пийшин зуухны бүрэн…

Б.Лхагвасүрэн: Фитнессийн төхөөрөмжийн тендер шантаажны сэдэв болж үймүүллээ
Онцлох дуу хоолой

Б.Лхагвасүрэн: Фитнессийн төхөөрөмжийн тендер шантаажны сэдэв болж үймүүллээ

Монголбанк 300 сая төгрөгөөр фитнессийн төхөөрөмж худалдан авахаар болж, тендер зарласан нь ил болж, олон нийтийн сүлжээнд шүүмжлал дагуулаад байна. Дээрх тендертэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  твиттер хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрбээр “Монголбанкны залуучуудын санаачлагыг захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, төсөвтөө тусган хуулийн дагуу нээлттэй тендер зарлан явж байгаа худалдан авах ажиллагаа маань цагаа олоогүй…

Хүүхдийн 100 мянган төгрөгийг  2-р сарын 10-наас олгоно
Онцлох мэдээ

Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2-р сарын 10-наас олгоно

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, Ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, хүндэтгэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж, Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг 2 дугаар сарын 8-наас олгож эхэлсэн. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хугацааг наашлуулан хоёрдугаар сарын 10 буюу маргаашаас олгохоор болсныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Түүнчлэн “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгөн тусламжийг өнөөдөр…

Золголт хийвэл 500 мянга, шинжилгээ өгөхгүй бол 100 мянгаар ТОРГОНО
Онцлох мэдээ

Золголт хийвэл 500 мянга, шинжилгээ өгөхгүй бол 100 мянгаар ТОРГОНО

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нийслэлчүүд энэ сарын 11-нээс эхлэн 12 хоногийн туршид хатуу хөл хорионд байна. Энэ хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.  “Нийслэлийн эрүүл мэндийн газрын лаборатори хариуцсан  мэргэжилтэн О.Аззаяагийн  өгсөн мэдээллээр урьдчилсан тооцооллоор “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд  нийслэлээс дөрвөн тэрбум, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 26 тэрбум, нийт 30 тэрбум…

УОК: Хөл хорионы үеэр хүнсний дэлгүүрийг ХААХГҮЙ
Нийгэм

УОК: Хөл хорионы үеэр хүнсний дэлгүүрийг ХААХГҮЙ

Улсын онцгой комисс (УОК)-ын Ажлын хэсгийн хуралдаан өчигдөр /2021.02.08/  орой болж, бүх нийтийн хатуу хөл хорионы хугацаанд нэр бүхий 14 салбарын үйлчилгээг тусгай горимын дагуу ажиллуулах саналыг боловсруулан, Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэхээр болжээ. Бүх нийтийн хатуу хөл хорионы хугацаа нь Улаанбаатар хотын хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06.00 цагаас 2021 оны хоёрдугаар сарын…

Талбайд өөрийгөө шатаасан залуу  төмөр замын  ажилд оролцож байсан уу?
Нийгэм

Талбайд өөрийгөө шатаасан залуу төмөр замын ажилд оролцож байсан уу?

Нийслэл хотын төв талбай буюу Сүхбаатарын талбайд  34 настай залуу өөр дээрээ шатахуун асган, шүдэнз зурсны улмаас амиа алдсан хэрэг өнөөдөр /2021.02.08/ 13:30 цагийн орчим гарсан. Амь хохирогч хэн болох,  ямар  шалтгаанаар дээрх үйлдлийг хийсэн болохыг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна. Албаныхны өгсөн мэдээллээр амиа алдсан залуугийн халааснаас 1987 онд төрсөн,  Э.Энхтөгс гэх…

ШУУРХАЙ: Сүхбаатарын талбайд 34 настай залуу өөрийгөө шатааж  амиа алдлаа
Нийгэм

ШУУРХАЙ: Сүхбаатарын талбайд 34 настай залуу өөрийгөө шатааж амиа алдлаа

Сүхбаатарын талбайд нэг иргэн өөрийгөө шатааж, амиа алдсан хэрэг гарлаа. Яг одоо Төв талбайд хамгаалалт гарсан байна. Тухайн иргэн өөр дээрээ шатахуун асгаж, шатаасан бөгөөд ойр хавьд нь байсан иргэд тусламж үзүүлэн, түргэн тусламж дуудсан боловч амиа алдсан байна. Урьдчилсан байдлаар 34 настай, эрэгтэй хүн байсан гэх мэдээлэл байна. Одоогийн байдлаар ямар шалтгаанаар дээрх үйлдлийг…